Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

271 сая долларын хохирол учирчээ

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны албан ёсны эх сурвалжаас мэдээлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд авлигын гэмт хэргийн улмаас ОХУ-д 271 сая гаруй ам. долларын хохирол учирсан ажээ.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
271 сая долларын хохирол учирчээ
271 сая долларын хохирол учирчээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны албан ёсны эх сурвалжаас мэдээлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд авилгын гэмт хэргийн улмаас 271 сая гаруй ам. долларын хохирол учирсан ажээ. Харин хэрэгт холбогдсон хүмүүсээс хураасан хөрөнгийн хэмжээ 4 тэрбум рубль болжээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо 1600 гаруй албан тушаалтнуудыг шалгасан бөгөөд тэдгээрийн 16 нь шүүгч, 216 нь хуульч байсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сард гарсан зарлигт Ерөнхийлөгчийн удирдлаганд шинээр авилгатай тэмцэх газар байгуулах заалт тусгагджээ.

“Энэхүү газар нь авилгатай тэмцэх талаар өнөөгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, авилгын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагад санал дэвшүүлэх чиг үүрэгтэй” гэж эрх баригчид мэдэгдээд байна.

Хуваалцах