273 хүн шүлхийн хорионоос гарах шаардлагатай байна
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин арав гаруй хоногийн дотор эрчимтэй тархаж гурван ч аймгийн нутаг дэвсгэрийг хамраад байна. Шүлхий өвчин эхэлж гарсан Сүхбаатар аймагт өнөөдрийн байдлаар өвчний голомт ес боллоо.
Мэдээллийн алба

Эдгээр голомтод Наран, Онгон, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ сумад хамрагдаж 400 толгой мал устгалд оруулсан. Хөл хорио тогтоосон энэ цаг үед олон оюутан хичээлдээ ирж амжилгүй хоригдоод байна.
Тодруулбал, Наран суманд 148, Онгон суманд 125 хүн хөл хорионоос гарах онц шаардлагатай байгаа бөгөөд тэдний ихэнх нь нийслэлд сурдаг оюутнууд байна.