Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

28 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 28 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус барилгын А,В,С блокууд нь зоорьтой 3 давхар, Д блок нь зоорьгүй 1 давхар бөгөөд хичээлийн анги танхим,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
28 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо
28 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай бага сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 28 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус барилгын А,В,С блокууд нь зоорьтой 3 давхар, Д блок нь зоорьгүй 1 давхар бөгөөд хичээлийн анги танхим, спорт заал, урлаг заал, лабораторийн өрөө, багш ажилчдын өрөө, номын сан, гал тогоо, ариун цэврийн өрөө, агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг "Содон номин констракшн ХХК" гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Хуваалцах