Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

28 настай эрэгтэй мотоциклийн ослоор нас баржээ

2016 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 259 дуудлага бүртгэгдсэн байна.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
28 настай эрэгтэй мотоциклийн ослоор нас баржээ
28 настай эрэгтэй мотоциклийн ослоор нас баржээ. Зураг: МҮОНРТ

2016 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 259 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллав.


Тухайлбал:

1.СБД-ийн 13-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө “Уянга” караокений урд замд Toyota Allion маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч хэн болох нь тогтоогдоогүй 55 орчим насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон, БГД-ийн 3-р хороо дунд голын гудамж Нарны хорооллын зогсоолд Toyota Mark-2 маркийн автомашины жолооч нь Kia sportage маркийн автомашиныг мөргөөд ослын газрыг орхиж явсан.

77 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллав.

2.Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт асфальтан замд 28 настай, эрэгтэй А нь улсын дугааргүй Java-150 маркийн мотоциклтой онхолдож нас барсан хэрэг гарсан байна.

Хуваалцах