Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

28 настай залуу мотоциклоос унаж нас баржээ

Энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 304 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн ажээ

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
28 настай залуу мотоциклоос унаж нас баржээ
28 настай залуу мотоциклоос унаж нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 304 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн ажээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1, Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. СБД-ийн нутаг 7-н буудлын “МТ” ШТС-ын зүүн замд амины T.Prius маркийн авто машины жолооч Т нь явган зорчигч 7 настай М-г мөргөж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт:
1. Архангай аймгийн Хайрхан сумын нутаг "Ухаадай толгой" гэдэг газар шороон замд Мустанг-5 маркийн М жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 28 настай М-ийн амь нас хохирсон.

Хуваалцах