29.2 сая толгой эх малын 7.4 хувь төллөжээ
2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар төллөвөл зохих 29.2 сая толгой эх малын 7.4 хувь буюу 2.2 сая эх мал төллөөд байна.
Мэдээллийн алба

2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар төллөвөл зохих 29.2 сая толгой эх малын 7.4 хувь буюу 2.2 сая эх мал төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 2.3 хувь нь бод, 97.3 хувь нь бог малын хээлтэгч байна. Улсын хэмжээнд өнөөдрийн /2020.03.20/ байдлаар 2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.4 хувьтай байна.
Улсын хэмжээнд оны эхний нийт малын 0.5 хувь нь зүй бусаар хорогдсон байна. Нийт малын 0.5 хувь хорогдсон нь хэвийн хорогдолд тооцогдож байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


















