29 жил үүргээ гүйцэтгэсэн цэрэг эр таалал төгсчээ
Дэлхийн хоёр дугаар дайны үед Филиппиний ширэнгэд нуугдаж, дайн дууссаныг огт мэдэлгүй 29 жил үүргээ гүйцэтгэж байсан Хироо Онада таалал төгслөө. Онода нь Японы Эзэн хааны армийн тагнуулын ангийн офицер байсан бөгөөд 1945 онд дээд удирдлагаасаа тушаал авч Филиппиний Любанг арал дээр нууц ажиллагаа я
Мэдээллийн алба

Дэлхийн II дайны үед Филиппиний ширэнгэд нуугдаж, дайн дууссаныг огт мэдэлгүй 29 жил үүргээ гүйцэтгэж байсан Хироо Онада таалал төгслөө.
Онода нь Японы Эзэн хааны армийн тагнуулын ангийн офицер байсан бөгөөд 1945 онд дээд удирдлагаасаа тушаал авч Филиппиний Любанг арал дээр нууц ажиллагаа явуулж байжээ.
Гэвч тэрбээр орхигдож, дайн дууссаныг мэдэлгүй 1974 оны гуравдугаар сар хүртэл үүргээ гүйцэтгэсээр байсан байна.
Нуугдмал цэргийн талаар мэдээд авахаар очиход 52 настай байсан Хироо Онода дайн дууссан гэдэгт итгэхгүй байснаар барахгүй дайны үед удирдах офицер байсан хүнийг нь олж, тушаал өгч цэргээс халж байжээ.


















