Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

299 хүний амийг аварсан Монгол баатар

Тэр үед Ц.Алдар ганцаараа улаан гал руу орон унтрааж тус онгоцонд сууж явсан 299 хүний амийг аварсан түүхтэй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
299 хүний амийг аварсан Монгол баатар
299 хүний амийг аварсан Монгол баатар. Зураг: МҮОНРТ

Энэ хүүг Ц.Алдар гэдэг. 1991 оны наймдугаар сарын 4-нд төрсөн. Сургуульд орохоосоо өмнө цэрэгт алба хаахаар шийдэн ОХУ-ын усан цэргийн ангид хуваарилагдан хэдхэн сар болоод байж...

2010 онд Орос Камчаткийн нэгэн тулаанд түүний сууж явсан тэсрэх бөмбөг ачсан онгоц дээр гал гарчээ.

Тэр үед Ц.Алдар ганцаараа улаан гал руу орон унтрааж тус онгоцонд сууж явсан 299 хүний амийг аварсан түүхтэй.

Онгоцонд байсан бүх хүн Орос үндэстэн байсан аж. Ийнхүү унтраасны дараа тэрээр эмнэлэгт хүргэгдэн дөрвөн хоног амь тэмцсэн авч тэсгэлгүй амь тавьжээ.

ОХУ-ын Засгийн газар түүнд хожим Оросын баатар цол хүртээсэн байна.

Хуваалцах