Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

3.0 голч онооноос дээш үнэлгээтэй оюутнууд тэтгэлэг авна

Энэ оны төсвийн тодотголыг батлахаас өмнө МОХ-оос эдийн засгийн хүндрэлт байдал үүссэнтэй холбогдуулан оюутнуудад тэтгэлэг олгохдоо голч дүнг нь 3.0 болгох саналыг Засгийн газарт өгсөн билээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
3.0 голч онооноос дээш үнэлгээтэй оюутнууд тэтгэлэг авна
3.0 голч онооноос дээш үнэлгээтэй оюутнууд тэтгэлэг авна. Зураг: МҮОНРТ

Энэ оны төсвийн тодотголыг батлахаас өмнө МОХ-оос эдийн засгийн хүндрэлт байдал үүссэнтэй холбогдуулан оюутнуудад тэтгэлэг олгохдоо голч дүнг нь 3.0 болгох саналыг Засгийн газарт өгсөн билээ.

Үүний дагуу Засгийн газраас “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт оруулж сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөжээ.

-Үндэсний тэтгэлэг:

1. Баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй гэж

2. Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн баклаврын дипломын голч дүн 2.8-аас доошгүй байсныг 3.2-оос доошгүй гэж

3. Докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн 3.0-оос доошгүй байсныг 3.5-аас доошгүй гэж

-Урамшууллын тэтгэлэг:

1. 50 хувийн урамшууллын тэтгэлэг авах суралцагчийн голч дүн 3.4 болон түүнээс дээш байсныг 3.6 болон түүнээс дээш болгон

2. 75 хувийн урамшууллын тэтгэлэг авах өдрийн ангийн магисрант, доктрантын голч дүн 3.6-аас дээш байсныг 3.8-аас дээш болгон тус тус өндөрсгөсөн байна.

“Сургалтын байгууллага суралцагчийн тэтгэлгийн асуудлаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг удаа дараа буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж журамд өөрчлөлт орууллаа.

Хуваалцах