Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр тариаланчдад үр тариа хураах комбайн хүлээлгэн өгөв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ ОХУ-ын Внешэкономбанкны 3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлээр 2 төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн нийлүүлэгдэж байгааг хүлээлгэн өгөв.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр тариаланчдад үр тариа хураах комбайн хүлээлгэн өгөв
3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр тариаланчдад үр тариа хураах комбайн хүлээлгэн өгөв. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ ОХУ-ын Внешэкономбанкны 3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлээр 2 төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн нийлүүлэгдэж байгааг хүлээлгэн өгөв. Энэ нь үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх , ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал, бодит тусламж болж байна гэж тариаланчид хэлэв.

Энэхүү техник , тоног төхөөрөмж нийлүүлэгдснээр жилд 23.0 мянган га талбайн үр тариаг технологийн хугацаанд хураах техник үйлдвэрлэлд нэвтэрч үр тариа хураах комбайны шинэчлэл 80 хувьд хүрч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах