Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

3-8 насны гурван хүүхэд худагт унаж нас баржээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын "Хар адуу" гэх газар 8 настай эрэгтэй Г, 5 настай эмэгтэй Д, 3 настай эрэгтэй Д нар худагт унаж нас барсан байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
3-8 насны гурван хүүхэд худагт унаж нас баржээ
3-8 насны гурван хүүхэд худагт унаж нас баржээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын хэмжээнд зургаадугаар сарын 30-ны өдрийн 05:00 цагаас долоодугаар сарын 1-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3401 удаа холбогдсоноос гэмт хэргийн 62, зөрчлийн 962, согтуугийн 288, зам тээврийн ослын 243 мэдээлэл шалгажээ. Гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын "Хар адуу" гэх газар 8 настай эрэгтэй Г, 5 настай эмэгтэй Д, 3 настай эрэгтэй Д нар худагт унаж нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд хүүхдээ хараа хяналттай байлгахыг анхааруулжээ.

Хуваалцах