Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

3 болон 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцохгүй

Нийслэлийн Засаг даргын А/1176 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
3 болон 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцохгүй
3 болон 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцохгүй. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын А/1176 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон.Харин өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал,1, 6-аар төгссөн дугаартай машинууд даваа гараг2, 7-оор төгссөн дугаартай бол мягмар гараг3, 8-аар төгссөн дугаартай бол лхагва гараг4, 9-өөр төгссөн дугаартай бол пүрэв гараг5, 0-ээр төгссөн дугаартай бол баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй.
Дугаарын хязгаарын бүс:32-ын тойргоос 120 мянгатын уулзвар хүртэл,Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто зам хамаарна.Ташрамд, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн байдаг.Жолооч та бүхэн захирамжийн хэрэгжилтийг чандлан мөрдөж, замын хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуваалцах