Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“30 хүүхэд 30 хүсэл” төслийн хүүхдүүд амжилттай суралцаж байна

Монголын Залуучуудын холбоо, “Түгээлэн Ундарга” ТББ-тайхамтран “30 хүүхэд 30 хүсэл” төслийг хэрэгжүүлж эхлээд 2 сарын хугацаа өнгөрч байна. Энэхүү төсөл нь дундаж амьдралтай аав, ээж нь сургалтын төлбөрийг нь төлөх боломжгүй айлын хүүхдүүдийн сурч боловсрох хүсэл эрмэлзлийг хөгжүүлэн дэмжин амжилтад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“30 хүүхэд 30 хүсэл” төслийн хүүхдүүд амжилттай суралцаж байна
“30 хүүхэд 30 хүсэл” төслийн хүүхдүүд амжилттай суралцаж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын холбоо, “Түгээлэн Ундарга” ТББ-тай хамтран “30 хүүхэд 30 хүсэл” төслийг хэрэгжүүлж эхлээд 2 сарын хугацаа өнгөрч байна. Энэхүү төсөл нь дундаж амьдралтай аав, ээж нь сургалтын төлбөрийг нь төлөх боломжгүй айлын хүүхдүүдийн сурч боловсрох хүсэл эрмэлзлийг хөгжүүлэн дэмжин амжилтад хүргэх зорилготой юм.

Англи хэлний анхан шатнаас IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авах түвшин хүртлэх нэг жилийн сургалтад суралцах эрх өгөхөөс гадна тухайн сурагч сайн сурч IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авсан тохиолдолд гадаадын томоохон их дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрх авах юм. Энэ сарын 8-ны өдөр багш, эцэг эх, хүүхдүүд уулзаж цаашид сургалтын арга барилд хэрхэн анхаарах, хамтын оролцоогоо нэмэгдүүлэх талаар ярилцсан бөгөөд Голомт банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд болон “Эрүүл мэндээрээ гоё” ТББ-ын тэргүүн н.Оюунгэрэл нар уригдаж өөрсдийн амжилтанд хүрсэн зам болон сургалт хүмүүжил болон өөрийгөө хэрхэн хөгжүүлэх зэрэг сонирхолтой лекц уншиж хүүхэд, эцэг эхчүүдтэй илэн далангүй ярилцсан байна. Одоогийн байдлаар сонгогдсон 32 хүүхэд ахан болон дунд гэсэн 2 шатаар “Лорд” боловсролын төв дээр хичээллэж байна.

Түлхүүр үг:сургууль
Хуваалцах