Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

300 ажиглагч ирүүлэхийг зөвлөмж болгожээ

Европын Аюулгүй байдал, хүний эрхийн байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Сонгуулийн урьдчилсан судалгааны баг саяхан Монгол Улсад ажилласан билээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
300 ажиглагч ирүүлэхийг зөвлөмж болгожээ
300 ажиглагч ирүүлэхийг зөвлөмж болгожээ. Зураг: МҮОНРТ

Европын Аюулгүй байдал, хүний эрхийн байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Сонгуулийн урьдчилсан судалгааны баг саяхан Монгол Улсад ажилласан билээ. Тэд ажиллах хугацаандаа УИХ-ын зарим байнгын хороод, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Сонгуулийн ерөнхий хороо, Иргэний бүртгэл, статистикийн Ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, судалгааны байгууллагын удирдлагатай тус тус уулзсан байна.

Энэ өдрүүдэд Ардчилсан институц, хүний эрхийн албанаас урьдчилсан судалгааныхаа дүнг олон нийтэд мэдээлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг ажиглах урт хугацааны 22, богино хугацааны 300 ажиглагчийг тус байгууллагын гишүүн улсуудаас ирүүлэхийг зөвлөмж болгожээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч манайд мэдээллээ.

Хуваалцах