Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

300 ардын авьяастан сургалтад хамрагдав

Хэрлэн гол эх орондоо 1090 км урт урсгалтайг бэлгэдэн ийм тооны дуучид “Хэрлэнгийн баръяа” уртын дууг энэ жил аймгийнхаа баяр наадмаар дуулахаар болсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
300 ардын авьяастан сургалтад хамрагдав
300 ардын авьяастан сургалтад хамрагдав. Зураг: МҮОНРТ

Хэрлэн гол эх орондоо 1090 км урт урсгалтайг бэлгэдэн ийм тооны дуучид “Хэрлэнгийн баръяа” уртын дууг энэ жил аймгийнхаа баяр наадмаар дуулахаар болсон. Энэ хүрээнд Дорнод аймгийн ЗДТГ, Монголын уртын дууны холбоо, СУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран “Хэрлэнгийн баръяа -1090” сургалтыг сум, орон нутгийн түвшинд явуулж байна.

Тэгвэл энэ удаад 300 гаруй ардын авьяастан, хүүхэд, залуус дөрвөн өдрийн сургалтад сууж, “Хэрлэнгийн баръяа”-г дуулж сурахын зэрэгцээ уртын дуу дуулах арга барил эзэмших дадал олж авлаа. Дорнод аймгийн Сэргэлэн сумын ардын авьяастан Н.Ганбат ярьж байна.

Хуваалцах