300 байгаль хамгаалагч ажиллаж байна
Чуулганд байгаль хамгаалагчдаас гадна тусгай хамгаалалттай газрын захиргаадын мэргэжилтнүүд, УИХ, холбогдох яам, төрийн албад болон элчин сайдын яам, олон улсын байгууллагууд, байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл болох 470 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчид өнөөдөр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой менежмент - хамгаалалт, хяналт, шалгалт" сэдвийн дор Төрийн ордонд чуулж байна.
Чуулганд байгаль хамгаалагчдаас гадна тусгай хамгаалалттай газрын захиргаадын мэргэжилтнүүд, УИХ, холбогдох яам, төрийн албад болон элчин сайдын яам, олон улсын байгууллагууд, байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл болох 470 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Монгол Улс нь байгалийнхаа унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгаль, түүх, соёлынхоо өвийг хамгаалах зорилгоор онцгой ач холбогдол бүхий газар нутгуудаа төрийн хамгаалалтад авч ирсэн уламжлалтай юм.
Тиймээс өнөөгийн байдлаар Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ нь нийт газар нутгийн 17.4 хувь болон өргөжин тэлж 99 тусгай хамгаалалттай газруудыг хариуцдаг 300 гаруй байгаль хамгаалагчид ажиллаж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгуудын хэмжээ нэмэгдэж, өргөжин тэлэхийн хэрээр эдгээр газруудын менежментийг сайжруулах, хамгаалалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал нэн тэргүүн тавигдаж байдаг аж. Тусгай хамгаалалттай газрын байгалийн нөөц баялгийг хамгаалах, хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх, хамгаалалтад нь иргэдийн оролцоог хангахад байгаль хамгаалагчдын үүрэг, хариуцлага нэн чухал бөгөөд тэдний мэргэжлийн ур чадвар, ажиллах нөхцлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход шийдвэр гаргагчид болон олон нийт, иргэний нийгэм, сэтгүүлчдийн анхаарлыг хандуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чуулганы зорилго оршиж буйг чуулган зохион байгуулагчид онцлов.


















