Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

300 гаруй хүнд шүд, эрүү нүүрний эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй хийлээ

Япон улсын эмчилгээний чанар стандартад нийцсэн шүд, эрүү нүүрний эмчилгээ, үйлчилгээг хүргэх “Номадик дентист” төсөл Хөвсгөл аймагт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
300 гаруй хүнд шүд, эрүү нүүрний эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй хийлээ
300 гаруй хүнд шүд, эрүү нүүрний эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй хийлээ. Зураг: МҮОНРТ

Япон улсын эмчилгээний чанар стандартад нийцсэн шүд, эрүү нүүрний эмчилгээ, үйлчилгээг хүргэх “Номадик дентист” төсөл Хөвсгөл аймагт хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжлээ. Япон-Азийн эрүүл мэндийг дэмжих байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд Япон, Монгол эмч нарын хамтарсан баг нүүр амны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх цогц үзлэг оношилгоо хийж, шүд цоорлын болон тулгуур эдийн эмчилгээ, Хөвсгөл аймагт хийгддэггүй эрүү нүүрний мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна.

“Номадик дентист” төслийн хүрээнд Хөвсгөл аймагт 2018 онд 300 хүнд нүүр амны эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэсэн. Энэ жил ч мөн 300 гаруй хүнд энэ үйлчилгээг хүргэжээ. Цаашид нүүр амны эмчилгээ, үйлчилгээг илүү өргөн хүрээтэйгээр иргэдэд хүргэхийг зорин ажиллаж байна.

Төслийн хүрээнд шүд, эрүү нүүрний эмгэгийн оношлогоо, урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө, хүүхдийн болон насанд хүрэгчдийн шүдний цоорлын эмчилгээ, саатсан шүд авах, уйланхай, буглаа, хоргүй хавдар зэрэг эрүү нүүрний мэс заслын эмчилгээ, тулгуур эдийн эмчилгээ зэргийг үнэ төлбөргүй хийж амны хөндийн эрүүл мэнд, эмчилгээний орчин үеийн чиг хандлага сэдвээр сургалт зохион байгуулжээ. Япон, Монголын эмч нарын хамтарсан баг хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт дөрөв хоног ажилласан байна.

Хөвсгөл аймаг дахь сурвалжлагч Б.Нарантуяа

Хуваалцах