Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

300 гаруй залуусыг ажлын байранд зуучилжээ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж “ Хүний нөөц бүрдүүлэлтийн аян”-ыг 9 сарын 16-22-ны хооронд амжилттай зохион байгуулжээ.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
300 гаруй залуусыг ажлын байранд зуучилжээ
300 гаруй залуусыг ажлын байранд зуучилжээ. Зураг: МҮОНРТ

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж “ Хүний нөөц бүрдүүлэлтийн аян”-ыг 9 сарын 16-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд ажил олгогч байгууллагуудаас ирсэн байнгын болон цагийн ажлын байранд залуусыг зуучлан ажлын байраар хангаж биржийнхээ хүний нөөцөд бүртгэсэн байна.

Энэ хугацаанд нийт 1300 орчим хүн хамрагдсан бөгөөд цагийн ажлын байранд 600 хүн бүртгүүлснээс 150 нь, байнгын ажлын байранд 700 хүн бүртгүүлснээс 200 гаруй нь ажлын байртай боллоо. Цаашид ч бүртгүүлсэн иргэдийг ажлын байранд зуучлахаас гадна ажилд орж чадахгүй байгаа залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх юм байна.

Түлхүүр үг:МЗХ
Хуваалцах