Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

300 иргэнийг хөтөч бэлтгэх сургалтад үнэ төлбөргүй хамрууллаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Аялал жуучлалын газрын хамтран зохион байгуулсан “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” энэхүү сургалт таван өдөр үргэлжилсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
300 иргэнийг хөтөч бэлтгэх сургалтад үнэ төлбөргүй хамрууллаа
300 иргэнийг хөтөч бэлтгэх сургалтад үнэ төлбөргүй хамрууллаа. Зураг: МҮОНРТ

Гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилготой сургалт болж өнгөрлөө.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Аялал жуучлалын газрын хамтран зохион байгуулсан “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” энэхүү сургалт таван өдөр үргэлжилсэн юм.

“Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтад нийт 300 хүн бүртгэж авах төлөвлөгөөтэй байсан хэдий ч 600 гаруй залуучууд сургалтад бүртгүүлж, заалны багтаамжаас хамааран 300 иргэнийг хамруулсан аж.

Хуваалцах