Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

300 жилийн өмнө живсэн хөлгөөс алтан хайрцаг олджээ

Гэр бүлээрээ эрдэнэс хайн далай тэнгисээр хэрэн хэсдэг АНУ-ын Флорида мужийн нэгэн гэр бүл барагцаагаар 300 жилийн өмнө живсэн Испанийн “Галлеон” хөлгөөс алтаар хийсэн сүмд хэрэглэгддэг хайрцаг олжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
300 жилийн өмнө живсэн хөлгөөс алтан хайрцаг олджээ
300 жилийн өмнө живсэн хөлгөөс алтан хайрцаг олджээ. Зураг: МҮОНРТ

Гэр бүлээрээ эрдэнэс хайн далай тэнгисээр хэрэн хэсдэг АНУ-ын Флорида мужийн нэгэн гэр бүл барагцаагаар 300 жилийн өмнө живсэн Испанийн “Галлеон” хөлгөөс алтаар хийсэн сүмд хэрэглэгддэг хайрцаг олжээ.

Шмиттын гэр бүл тус мужийн Орландогийн WKMG телевизийн нэвтрүүлэгт оролцож, 1715 онд одоогийн Форт Пиерсын далайд живсэн хөлгөөс ариун сүмд хэрэглэгддэг жижиг алтан хайрцаг олсон гэж ярьсан байна.

Тус хөлөг нь төв болон умард Америкийн Испанийн колони улсуудаас эх орон руугаа эрдэнэс тээвэрлэдэг байсан бөгөөд далайн хар салхинд өртөн сүйрч байсан аж.

Хуваалцах