Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

300 сая төгрөгөөр байгуулсан тамхины кабинууд хэзээ ажиллах вэ

Тамхины эсрэг хуулийн шинэчилсэн найруулгаар нийслэлд хүн их цугладаг зарим газар тамхи татах тусгай 20 цэг байгуулсан. Хуулийг хэрэгжүүлж 300 орчим сая төгрөгөөр босгосон эдгээр цэг нь өнөөг хүртэл цоожтой, иргэд үйлчлүүлэх боломжгүй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
300 сая төгрөгөөр байгуулсан тамхины кабинууд хэзээ ажиллах вэ
300 сая төгрөгөөр байгуулсан тамхины кабинууд хэзээ ажиллах вэ. Зураг: МҮОНРТ

Тамхины эсрэг хуулийн шинэчилсэн найруулгаар нийслэлд хүн их цугладаг зарим газар тамхи татах тусгай 20 цэг байгуулсан. Хуулийг хэрэгжүүлж 300 орчим сая төгрөгөөр босгосон эдгээр цэг нь өнөөг хүртэл цоожтой, иргэд үйлчлүүлэх боломжгүй байна.

Тамхины кабин ашиглагдахгүй, цоожтой байгаагийн шалтгааныг тодруулахад, ашиглагч байгууллага нь татан буугдсанаас хариуцах эзэнгүй өдийг хүрсэн гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга С.Цэдэнсодном хэллээ. Хариуцан ажиллуулах газаргүй жил шахуу болсон тамхи татах кабиныг өнгөрсөн хоёрдугаар сард “Улаанбаатар нэгтгэл”-ийн мэдэлд өгчээ. Гэвч тэд тамхины цэгийг ашиглагч компани болох эрх зүйн үндэс бидэнд байхгүй гэдэг хариултыг өгсөн юм.

Энэ мэтчилэн төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй ажиллаж байгаагаас цагаа олоогүй хөрөнгө оруулалт нь үүдээ барьсан үхмэл хөрөнгө болоход хүргэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах