Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

3000 гаруй мод тарьжээ

Эх орон, бай­галь дэлхийгээ хайр­ладаг уламж­лалт монгол зан занш­лаа дээдэлж, хүн бүр байгалиа нө­хөн сэргээх, хам­гаа­лахад гар бие орол­цох нөх­цөл бүрдүүлэх зо­рил­гоор Мон­гол Улсын Ерөнхий­лөг­чийн зарлигаар жил бүрийн тав, арав­­дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
3000 гаруй мод тарьжээ
3000 гаруй мод тарьжээ. Зураг: МҮОНРТ

Эх орон, бай­галь дэлхийгээ хайр­ладаг уламж­лалт монгол зан занш­лаа дээдэлж, хүн бүр байгалиа нө­хөн сэргээх, хам­гаа­лахад гар бие орол­цох нөх­цөл бүрдүүлэх зо­рил­гоор Мон­гол Улсын Ерөнхий­лөг­чийн зарлигаар жил бүрийн тав, арав­­дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон тэмдэглэдэг гэнэ.
Өмнөговь аймгийнхан энэ өдрийг тэмдэглэн бүх нийтээр мод тарьжээ.

Мод тарих үйлсэд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй 69 байгууллага идэвхтэй оролцож, 3000 гаруй суулгац тарьсан байна. Тухайлбал, говьд хамгийн тэсвэртэй усалгаа бага шаарддаг хайлаас тариалсан байна.

Энэ жилийн мод тарих өдрөөр аймгийн төвийн төв цэцэрлэгт хүрээлэн, “Ажнай” талбай орчим, аймгийн төвөөс хойш Морь барианы талбай хүртэлх долоон км авто зам дагуу мод тарьсан байна.

Энэ жилийн онцлог нь эдгээр газраас гадна Даланзадгад сумаас Улаанбаатар чиглэлд эхтэй орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан таван км хатуу хучилттай авто зам дагуу мод тарьсан байна.

Хуваалцах