Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

3000 гаруй тонн нөөцийн мах бэлтгээд байна

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 2021-2022 оны өвөл, хаврын улирлын махны нөөц бүрдүүлэхэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
3000 гаруй тонн нөөцийн мах бэлтгээд байна
3000 гаруй тонн нөөцийн мах бэлтгээд байна. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 2021-2022 оны өвөл, хаврын улирлын махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100 тэрбум төгрөгийг баталсан бөгөөд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан нөөц бүрдүүлэх ажлыг 17 аж ахуйн нэгж гүйцэтгэж байна.2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 3100 тонн мах бэлтгээд байна. Цаашид нэг сарын хугацаанд нийт бэлтгэх махны 60 хувиас доошгүйг бэлтгэж нөөцлөхөөр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.

Аймгийн төв, суурин газрын хүн амын 2022 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 5.5 мянган тонн мах бэлтгэх үүрэг, чиглэлийг хүргэн, бэлтгэл ажлыг хангалаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах