3000 жилийн настай агуйн чулууг өшиглөж, сүйтгэжээ
БНХАУ-ын иргэн Гуйчжоу мужийн Сонгтао тойргийн нутагт байрлах 3000 жилийн настай агуйн музейгээр явж байхдаа агуйн чулууг өшиглөжээ.
MМ
Moнголын мэдээ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

БНХАУ-ын иргэн Гуйчжоу мужийн Сонгтао тойргийн нутагт байрлах 3000 жилийн настай агуйн музейгээр явж байхдаа агуйн чулууг өшиглөжээ. Үүнээс болж чулуу сүйдсэн байна. Энэ тухай "Дэ Саут Чайна Моорнинг Пост" уламжилсан юм.

Тухайн үед хяналтын камерт бичигдсэн эл хэргийг харуул хамгаалалтын ажилтнууд анзаарч хараагүйн улмаас эртний чулууг сүйтгэсэн иргэнийг барьж чадаагүй юм байна.

Хуваалцах


















