Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

31 багшийг тус бүр 5 сая төгрөгөөр урамшууллаа

Мөн тус сургуулийн багш нарын арга туршлагыг судлахаар Завхан, Ховд аймгийн багш нарын төлөөлөл хүрэлцэн ирж, санал сэтгэгдлээ хуваалцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
31 багшийг тус бүр 5 сая төгрөгөөр урамшууллаа
31 багшийг тус бүр 5 сая төгрөгөөр урамшууллаа. Зураг: МҮОНРТ

“Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2023 онд гүйцэтгэлийн үнэлгээгээр улсад тэргүүлсэн Монгол Улсын гавъяат багш Б.Гомбын нэрэмжит Улсын тэргүүний 1-р сургуулийн бага ангийн заах арга зүйн нэгдлийн 31 багшид тус бүр 5 сая төгрөгийн урамшуулал олголоо.

Мөн тус сургуулийн багш нарын арга туршлагыг судлахаар Завхан, Ховд аймгийн багш нарын төлөөлөл хүрэлцэн ирж, санал сэтгэгдлээ хуваалцлаа.

Баруун бүсийн багш нарын төлөөлөл “Говь-Алтай аймгийн удирдлагууд боловсролын хөгжлийг дэмжин урамшуулж, үндэсний хэмжээнд үлгэр жишээ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буйд халуун баяр хүргэж, илүү их амжилтыг хүсэн ерөөе" хэмээсэн гэж Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах