Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

31 цэцэрлэгийн барилгыг ирэх сараас өмнө дуусгана

2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 3990 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 31 цэцэрлэгийн барилгын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа талаар албаныхан мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
31 цэцэрлэгийн барилгыг ирэх сараас өмнө дуусгана
31 цэцэрлэгийн барилгыг ирэх сараас өмнө дуусгана. Зураг: МҮОНРТ

2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 3990 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 31 цэцэрлэгийн барилгын ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа талаар албаныхан мэдээллээ.

Мөн ашиглалтад орсон 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт нэг бүлгийн өрөө нэмж, одоогийн хүчин чадлыг 400-гаар нэмэгдүүлэх болсон бол ашиглалтгүй сул орон тоотой ажиллаж байгаа төрийн бус өмчийн 57 цэцэрлэгт 187 бүлгийг нээж, нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадлыг 2134 ороор нэмэгдүүлэх боломжийг судалж байгаа аж.

Хуваалцах