313 байгууллага жилийн тайлангаа өгөөгүй байна
Энэ нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 13.1, 14.1.4 дэх заалтууд, “Статистикийн тухай” хуулийн 9.5, 9.6 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна.
Мэдээллийн алба

2013 онд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 313 буюу 31.7 хувь нь сар, улирал, жилийн мэдээ тайлан ирүүлээгүй байна.
Энэ нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 13.1, 14.1.4 дэх заалтууд, “Статистикийн тухай” хуулийн 9.5, 9.6 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна.
Мөн зарим байгууллагууд нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй “Эрүүл мэндийн тухай” хуулийн 19.9.2 дахь заалтыг зөрчиж байна.
Цаашид тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгахад сар, улирал, жилийн тайланг тасалсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, бүртгэлгүй байгууллагуудыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 6.4 дэх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй болохыг НЭМГ-аас мэдэгдэж байна.


















