316 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлөө хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлжээ
Урт нэртэй хуульд хамрагдсан ашиглалтын 488 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс 316 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлөө хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөх хүсэлтээ АМГ-т ирүүлсэн байна.
Мэдээллийн алба

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу “Журам, гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байдаг. Уг журам, гэрээнд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг хэрхэн тогтоох, аль байгууллага ямар асуудлыг хариуцах гэх мэт оролцогч талуудын эрх үүргийг тодорхой тусгажээ.
Урт нэртэй хуульд хамрагдсан ашиглалтын 488 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс 316 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлөө хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөх хүсэлтээ АМГ-т ирүүлсэн байна. АМГ эдгээр тусгай зөвшөөрлийг хянаж үзээд БОНХАЖ яаманд давхцалыг тогтоолгохоор хүргүүлжээ. Энэ дагуу БОНХАЖ-ын Сайдын тушаалаар хилийн зааг тогтоох, маргаан шийдвэрлэх Ажлын хэсэг гарч ажиллаж байна. Хүсэлт гаргасан ААН-үүдийн хувьд усны сан бүхий газрын хилийн заагаа /200м/ тогтоолгоод, уг хууль батлагдахаас өмнө олборлолт эхэлсэн тухай дүгнэлтийг МХЕГ, БОНХАЖЯ-аас гаргаснаар гэрээ байгуулах юм байна.


















