Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

32 ченжид эрүүгийн хэрэг үүсгэлээ

Японоос хуучин машин Монголд авчирч, худалддаг 32 ченжид хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
32 ченжид эрүүгийн хэрэг үүсгэлээ
32 ченжид эрүүгийн хэрэг үүсгэлээ. Зураг: МҮОНРТ

Японоос хуучин машин Монголд авчирч, худалддаг 32 ченжид хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь тэднийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгасан байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Монголд Япон улсаас 100 мянган машин оруулж иржээ. Үүнээс 95 хувь нь нэр бүхий 32 ченжийн гараар дамжсан байдаг гэнэ.

Тэд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн татвар төлдөг ч аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвар төлдөггүй байсан нь ЭЦГ-ын шалгалтаар тогтоогджээ.

Түлхүүр үг:татвар
Хуваалцах