Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

320 иргэнийг галын аюулаас хамгаалжээ

Энэ сарын 17-ны өдрийн 23 цаг 45 минутанд Дархан хотын иргэн н.Гэрлээ 16 дугаар давхар байрны 5, 6-р давхарын цахилгааны шит маслаад гал гараад байна гэсэн дуудлага өгсний дагуу ГТУА-22 дугаар ангийн 1-р тасгийн 6 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг шуурхай ажиллаж, унтраасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
320 иргэнийг галын аюулаас хамгаалжээ
320 иргэнийг галын аюулаас хамгаалжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 17-ны өдрийн 23 цаг 45 минутанд Дархан хотын иргэн н.Гэрлээ 16 дугаар давхар байрны 5, 6-р давхарын цахилгааны шит маслаад гал гараад байна гэсэн дуудлага өгсний дагуу ГТУА-22 дугаар ангийн 1-р тасгийн 6 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг шуурхай ажиллаж, унтраасан байна.

Гал унтраах тасаг 8-р давхар хүртэл 80 м-т байлдааны тархалтыг хийж, цахилгааныг салгуулсаны үндсэн дээр гал унтраах ажиллагааг, аврах ажиллагаатай хослуулан явуулжээ.

Түүнчлэн угаартсан байх магадлалтай 13 иргэнийг Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн ба 7 иргэн биеийн байдал гайгүй байсан тул эмнэлэг дээрээс буцаасан ба 6 иргэнд хордлого тайлах эмчилгээ хийлгэж, биеийн байдал сайжирсан гэсэн мэдээг яаралтай тусламжийн тасгийн их эмч Н.Тэмүүжинээс хүлээн авсан байна.

Гал унтраах албаны алба хаагч болоод түргэн тусламжийн эмч мэргэжилтнүүд шуурхай ажилсны үндсэн дээр байранд бэйсан 320 иргэнийг авран хамгаалжээ.

Хуваалцах