Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

33 иргэн хилийн чинадад хэрэгт холбогдлоо

Энэ оны эхний хоёр сарын байдлаар хилийн чинадад манай улсын 33 иргэн гэмт хэрэгт холбогдоод байна. Тодруулбал, БНХАУ-д 16, БНТУ-д долоо, БНСУ-д дөрөв, АНУ-д гурав, БНУУ, БНЧУ, Хонгконгт тус бүр нэг иргэн саатуулагджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
33 иргэн хилийн чинадад хэрэгт холбогдлоо
33 иргэн хилийн чинадад хэрэгт холбогдлоо. Зураг: МҮОНРТ

Энэ оны эхний хоёр сарын байдлаар хилийн чинадад манай улсын 33 иргэн гэмт хэрэгт холбогдоод байна. Тодруулбал, БНХАУ-д 16, БНТУ-д долоо, БНСУ-д дөрөв, АНУ-д гурав, БНУУ, БНЧУ, Хонгконгт тус бүр нэг иргэн саатуулагджээ.

Дээрх иргэдээс 11 нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд найм нь БНХАУ-д сэжигтнээр шалгагдаж байна. 2012- 2013 онд томоохон дэлгүүр худалдааны төвүүдэд хулгайн хэргийг бүлэг, зохион байгуулалттайгаар үйлдэн тухайн улсын хуулиар дээд тал нь 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тохиолдол гарсан бөгөөд иргэд тухайн улсын хууль дүрмийг чанд сахиж Монгол Улсынхаа нэр төрийг эрхэмлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар хууль хяналтын болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай байна гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.

Хуваалцах