Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

334 иргэн байнгын болон түр ажлын байртай болжээ

Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст оны эхний 5 сарын байдлаар аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 377 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг ирүүлснээс 334 иргэнийг ажилд зуучлаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
334 иргэн байнгын болон түр ажлын байртай болжээ
334 иргэн байнгын болон түр ажлын байртай болжээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэст оны эхний 5 сарын байдлаар аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 377 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг ирүүлснээс 334 иргэнийг ажилд зуучлаад байна. Үүнээс байнгын ажлын байранд 263, түр ажлын байранд 71 иргэнийг ажилд зуучилжээ. Ажлын байрны захиалгыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.6 хувиар, ажилд зуучлагдсан иргэн 17 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Ажлын байрны захиалга, зуучлал буурсан нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллагууд ажилтан нэмж авах нь багасаж, орон тоог хэмнэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, идэвхтэй ажил хайгч 1739 иргэн байгаагийн 828 нь эмэгтэй. Ажил хайгч иргэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь бүртгэлтэй ажил хайгч иргэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл, сургалтанд хамрагдаж, байнгын болон түр, улирлын ажлын байранд зуучлагдан орсонтой холбоотой. Ажил хайгч иргэдийг зүүн бүсийн аймгуудтай харьцуулахад Хэнтий аймгаас 56.3 хувь, Сүхбаатар аймгаас 62.8 хувиар илүү бөгөөд зүүн бүсийн ажил хайгч иргэдийн 45.6 хувийг эзэлж байна. Аймгийн хэмжээнд 5 дугаар сарын байдлаар 214 ажлын шинэ байр бий болсныг бүртгэж мэдээлээд байна. Бий болсон ажлын шинэ байрны 55 хувийг уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбарууд эзэлж байна. Энэ онд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 09 тоот тогтоолоор долоон хөтөлбөр, нэг төсөл хэрэгжиж байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах