35 морин эргүүл ажиллуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд хуурайшилт аюултай түвшинд байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээлээд байгаа.
Мэдээллийн алба

Энэ онд нийслэлийн хэмжээнд хуурайшилт аюултай түвшинд байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээлээд байгаа.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Богд уулын нэг орчим га газарт түймэр гарсан бол 30 гаруй газарт өвс шатсан. Харин иргэдийн хөдөлгөөнийг хянах зорилгоор ногоон бүс рүү орох, гарах замд хяналт, шалгалтын байнгын цэг ажиллуулах зэрэг урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах аж. Түүнчлэн нийслэлийн ногоон бүсэд 35 морин эргүүл ажиллахаар болжээ.


















