350 ширхэг галт сум олдлоо
Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ажилтнууд өнгөрсөн баасан гарагт улсын хилээр хууль бус эд зүйл оруулахыг завдсан үйлдлийг таслан зогсоолоо.
Мэдээллийн алба

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын ажилтнууд өнгөрсөн Баасан гарагт улсын хилээр хууль бус эд зүйл оруулахыг завдсан үйлдлийг таслан зогсоолоо.
Гаалийн хяналтын талбайд буусан чингэлэгт ангийн бууны долоон хайрцаг буюу 350 ширхэг галт сум олджээ. Хулгайн анчид өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор буу, сум улсын хилээр нэвтрүүлэх гэсэн оролдлого гардаг аж.
Ялангуяа АНУ, ОХУ, БНХАУ-аас сум оруулж ирэн “Нарантуул” болон бусад худалдааны төвд зардаг гэдгийг хуулийн байгууллагын ажилтнууд хэлж байна.
Одоогоор улсын хэмжээнд хоёр аж ахуй нэгж албан ёсны зөвшөөрөлтэйгээр галт зэвсэг болон дагалдах хэрэгслийг худалдаалж байгаа юм.


















