Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

353.8 кг жинтэй матар олжээ

АНУ-ын Флорида мужийн “Outwest” фермерийн эзэн өөрийн есөн настай хүү Мэйсоны хамт 353.8 кг жинтэй матар агнажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
353.8 кг жинтэй матар олжээ
353.8 кг жинтэй матар олжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Флорида мужийн “Outwest” фермерийн эзэн өөрийн есөн настай хүү Мэйсоны хамт 353.8 кг жинтэй матар агнажээ.

Матрын урт 15 фут орчим бөгөөд аав, хүү хоёрын тавьсан зургийг фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн даруйд 4000 гаруй удаа шэйрлэсэн байна.

Фэйсбүүк орчинд аав, хүү хоёрын агнасан матрыг бодит гэдэгт итгэхгүй нэг хэсэг байсан бөгөөд СNN сурвалжлага бэлтгэж байж бодит гэдгийг нь баталжээ.

Судалгаанаас харахад, АНУ-ын Флорида мужид матар нэлээд их байдаг бөгөөд өмнө нь энэ мужаас 10-15 футын урттай матруудыг олж байсан гэнэ. Тэд цөөрөм, намаг, гол мөрөн гэх мэт цэнгэг усны орчинд амьдардаг ажээ.

Хуваалцах