Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ

Өчигдөр буюу 1 сарын 16-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9197 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-808, 102 дугаарт-4359, 103 дугаарт-4030 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 321, түргэн тусламжийн 644, гал түймэр, гамшгаас хамгаалахын 13 дуудлага иржээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ
36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 1 сарын 16-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9197 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-808, 102 дугаарт-4359, 103 дугаарт-4030 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 321, түргэн тусламжийн 644, гал түймэр, гамшгаас хамгаалахын 13 дуудлага иржээ.

Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй зөрчлийн 1654 дуудлага ирсэн байна. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 48 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Мөн нийслэлд хулгайлах 21, танхайрах 8, залилан 1, булаах 1, зам тээврийн хэрэг 7, осол 13 гарч 9 хүн гэмтсэн байна.

Түлхүүр үг:зөрчил
Хуваалцах