368,3 сая төгрөгөөр нийтийн бие засах газар барина
Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нийслэлд олон нийтийн бие засах газар хоёрыг нэмж байгуулахаар боллоо. Захирамжид нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих нийтийн бие засах газрын барилгын жагсаалтыг гарган батлах, батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллага
Мэдээллийн алба

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нийслэлд олон нийтийн бие засах газар хоёрыг нэмж байгуулахаар боллоо. Захирамжид нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих нийтийн бие засах газрын барилгын жагсаалтыг гарган батлах, батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг холбогдох дүүргийн Засаг дарга нарт шилжүүлэн, хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг даалгажээ. Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн дагуу 368.3 сая төгрөгийн санхүүжилтээр СБД-ийн 11 дүгээр хороо, БЗД-ийн 16 дугаар хороонд бариулах юм байна.


















