Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

3690 литр архи хураан авчээ

3690 литр архи хурааж, улсын орлого болжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
3690 литр архи хураан авчээ
3690 литр архи хураан авчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн үйлдвэр үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн хяналтын газар, дүүргийн засаг даргын тамгын газар хамтран архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 201 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлжээ.

Саналын дагуу диско баар 48, караоке 31, кафе 26, орон сууцны хороолол дахь хүнсний дэлгүүр 73, гэр хороолол дахь хүнсний дэлгүүр 19, бөөний төв 4 тус тус зөвшөөрлийг хүчингүй болгуулж, 3690 литр архи, 1326 литр пиво, 148,1 литр дарс хураан авч Нийслэлийн засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг устгах, үнэлэх, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.

Хуваалцах