Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

37 хүн мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогджээ

“Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдөр” тохиож байна. Манай улсын хувьд өсвөр насны залуус энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн. Эхний таван сарны байдлаар 37 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогджээ. Тэдний дийлэнх нь 35 хүртлэх насныхан гэдгийг Улсын мөрдөн байц

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
37 хүн мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогджээ
37 хүн мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогджээ. Зураг: МҮОНРТ

“Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдөр” тохиож байна. Манай улсын хувьд өсвөр насны залуус энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн. Эхний таван сарны байдлаар 37 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогджээ. Тэдний дийлэнх нь 35 хүртлэх насныхан гэдгийг Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч н.Эрдэнэдалай хэллээ.

18-35 насны иргэд хар тамхины хор нөлөөнд автах нь их байна. Түүнчлэн Дэлхий дээр 70 гаруй нэр төрлийн мансууруулах бодис, ургамал байдаг. Үүнээс цөөнгүй хувь нь манай улсад орж ирээд байгааг холбогдох албаныхан хэлж байна.

Түлхүүр үг:мансууруулах бодис
Хуваалцах