37 сая ам.долларын үнэтэй хар очир алмаас
тус хар очир алмаасыг маш цөөн удаа олон нийтэд дэлгэж байсан
Мэдээллийн алба

Ирэх сарын 5-10-нд Шанхай хотод болох “Хятадын олон улсын импортын экспо”-гийн үеэр 88 каратын хар очир алмаасыг борлуулна хэмээн CCTV мэдээлнэ.
Францын Парис хотоос Хятадын олон улсын импортын экспод дэлгэхээр зөөвөрлөн хүргэсэн 88 карат, 57 талтай дундад зуунд Европ дахь Корлоффын гэр бүлийн үнэт эдлэл байсан гэгддэг уг алмаас дэлхийн хамгийн гайхамшигтай таван хар очир эрдэнийн тоонд ордог аж. Түүнчлэн тус хар очир алмаасыг маш цөөн удаа олон нийтэд дэлгэж байсан бөгөөд одоогийн байдлаар үнийн дүн нь 37 сая ам.доллар юм байна.


















