Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

370 тэрбумыг төвлөрүүлжээ

Аж үйлдвэрийн салбарын 30 гаруй хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд энэ оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 370 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
370 тэрбумыг төвлөрүүлжээ
370 тэрбумыг төвлөрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрийн салбарын 30 гаруй хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд энэ оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 370 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирлын мэдээлснээр төвлөрүүлсэн орлого дээр нэмж 66 тэрбум төгрөгийн ашиг өгөхөөр ажиллаж байгаа юм. Өнгөрсөн онд “Эрдэнэт” үйлдвэр улсын төсвийн татварын орлогын 13 хувийг бүрдүүлсэн бол ДНБ-ий нийт бүтээгдэхүүний 10-аад хувь, экспортын бүтээгдэхүүний 20 гаруй хувийг үйлдвэрлэжээ.

Хуваалцах