Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

378 сая төгрөгөөр 7 дэд станц барина

Цахилгаан, эрчим хүчний уналтын тухай байнга гарч байдаг иргэдийн санал, гомдлыг багахан ч болов шийдвэрлэх үүднээс 378 сая төгрөгөөр 7 дэд станц барихаар төлөвлөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
378 сая төгрөгөөр 7 дэд станц барина
378 сая төгрөгөөр 7 дэд станц барина. Зураг: МҮОНРТ

2014 оны Орон нутгийн хөгжлийн сангаас Арвайхээр суманд 900 орчим сая төгрөгийг хуваарилсан. Тэгвэл тус хөрөнгөөр нэн тэргүүнд багуудад дэд станц барихаар төлөвлөсөн байна.

Цахилгаан, эрчим хүчний уналтын тухай байнга гарч байдаг иргэдийн санал, гомдлыг багахан ч болов шийдвэрлэх үүднээс 378 сая төгрөгөөр 7 дэд станц барихаар төлөвлөжээ.


Мөн хотын ногоон байгууламжинд 30 сая төгрөг, шинэ багийн төв барихад 328 сая төгрөг, гэр хорооллын хаягжуулалтад 24 сая төгрөг, зам, талбайн гэрэлтүүлгийн засварт 10 сая төгрөг, хог тээврийн шатахуунд 25 сая төгрөг, цэцэрлэгийн тохижилт үйлчилгээнд 10 сая төгрөг, баяр наадмын зардалд 5 сая төгрөгийг тус тус зарцуулахаар тооцоолжээ. Эдгээр ажлын жагсаалтыг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэн иргэдийн санал дээр тулгуурлан баталсан байна.

Түлхүүр үг:Өвөрхангай аймаг
Хуваалцах