Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

38 багш "Pearson" хөтөлбөрийн мастер багшаар бэлтгэгдлээ

Монгол Улсын хэмжээнд 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуульд "Pearson" хөтөлбөрийн дагуу англи хэл зааж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
38 багш "Pearson" хөтөлбөрийн мастер багшаар бэлтгэгдлээ
38 багш "Pearson" хөтөлбөрийн мастер багшаар бэлтгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хэмжээнд 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуульд "Pearson" хөтөлбөрийн дагуу англи хэл зааж байна.Багш нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааг чанаржуулахын тулд үе шаттай сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.Энэ удаад 38 мастер багш нарыг танхимаар бэлтгэж байна.

Мастер багш нарын сургалтад хот хөдөөгийн 38 багш хамрагдлаа.Сургалтад хамрагдаж сертификат авсан багш нар өөрөө чадавхиа сайжруулахаас гадна ижил мэргэжлийн бусад багш нарт дэмжлэг үзүүлэх юм.

Энэ удаагийн сургалтыг "Pearson" олон улсын байгууллагын сургагч багш Grant Kempton 6 хоног удирдаж явууллаа гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах