Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

38тн цас хайлуулах бодис цацлаа

11 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод хур тундас орж, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын 200 гаруй ажилтан, 15 техниктэйгээр өглөөний 10 цагаас оройны 22 цаг хүртэл ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
38тн цас хайлуулах бодис цацлаа
38тн цас хайлуулах бодис цацлаа. Зураг: МҮОНРТ

11 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод хур тундас орж, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын 200 гаруй ажилтан, 15 техниктэйгээр өглөөний 10 цагаас оройны 22 цаг хүртэл ажиллалаа.

Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвөөс нэгдүгээр дэлгүүр хүртэл, Дөлгөөн нуур Баянбүрдийн тойрог, Чингэлтэйн өргөн чөлөө өгсөж урууддаг зам, 32-ын тойргоос Долоон буудал, Нэгдүгээр хороолол, Өнөр хороолол, ҮЭ-ийн гудамж, Сансрын тунель Офицерийн тойрог, Аюулгүйн тойрог, Дарь-Эхийн уулзвар, Цагдаагийн академи, Нарантуулын уулзвар, Баян хошууны Хөтөл Жанцан, Баруун салаа, Зүүн салаа, Чулуун овоо, Амгалан, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын гудамж, Дамбадаржаа, Бэлх, Сэлх зуслангийн зам 17, долоон буудал, Телевиз Хувьсгалчдын гудамж, 22-н товчоо, Нарны гүүр, Саппора өгсдөг зам, Модны-2-с дээш өгсдөг, Нисэх, Яармагийн тойрог, Богд уулын арын зам, Яармагийн товчоо зэрэг замуудад нийт 38тн цас хайлуулах бодис цацлаа.

Мөн явган хүний замын цасыг зориулалтын техникээр үлээлгэж, хусаж цэвэрлэх ажлыг 180 зам талбайн үйлчлэгч гүйцэтгэсэн байна.

14963216_1696886117296253_8125123846439735674_n

Эх сурвалж: Хот тохижилтын газар

Хуваалцах