390 грамм мансууруулах бодис илрүүллээ
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн 7 этгээдийг илрүүлэн шалгаж байна.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн 7 этгээдийг илрүүлэн шалгаж байна.
Шалгалтаар НҮБ –ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта – 9 тетрагидроканнабинолын агууламжтай байж болзошгүй 390 грамм Каннабисын төрлийн ургамал хадгалж байсныг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Дээрх этгээдүүд нь 17 – 29 настай, урьд нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт 1 – 3 удаагийн ял шийтгэгдэж байсан байна.
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар


















