Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

3А, Б магистраль шугамыг өргөтгөж шинэчлэх III шатны ажил эхэллээ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг зургаадугаар сарын 6-наас эхлэн хэсэгчлэн хааж шугам хоолойн ажил хийж байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
3А, Б магистраль шугамыг өргөтгөж шинэчлэх III шатны ажил эхэллээ
3А, Б магистраль шугамыг өргөтгөж шинэчлэх III шатны ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг зургаадугаар сарын 6-наас эхлэн хэсэгчлэн хааж шугам хоолойн ажил хийж байгаа. Тус ажлын сүүлийн шатны ажил долоодугаар сарын 13-ны 23:00 цагаас эхэлсэн учраас Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх авто замыг түр хаагаад байна. Шугам хоолойг өргөтгөх ажил 08 дугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Олон жилийн насжилттай дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчилснээр дулааны шугамын ачааллыг бууруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломж хангагдах юм.
Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан байна.
Энэ жил нийслэлд Улс, нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр 47.92 км автозамыг шинээр ашиглалтад оруулж, 51.15 км автозам, 481.7 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилнэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Хуваалцах