Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

3D Принтерээр хэвлэгдсэн дэлхийн анхны цахилгаан мотоцикл

Ирээдүйд үйлдвэрлэлийн салбар 3D хэвлэгч төхөөрөмжийн технологид бүрэн автана. Одооноос бүхий л төрлийн эд зүйлс, машин механизм болон тоног төхөөрөмжийг хэвлэн гаргадаг болж. Саяхан 3D хэвлэгч принтерээр дэлхийн хамгийн анхны цахилгаан мотоциклын бүхэлд нь хэвлэн гарган авч танилцуулсан байна. Ирээ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
3D Принтерээр хэвлэгдсэн дэлхийн анхны цахилгаан мотоцикл
3D Принтерээр хэвлэгдсэн дэлхийн анхны цахилгаан мотоцикл. Зураг: МҮОНРТ

Ирээдүйд үйлдвэрлэлийн салбар 3D хэвлэгч төхөөрөмжийн технологид бүрэн автана. Одооноос бүхий л төрлийн эд зүйлс, машин механизм болон тоног төхөөрөмжийг хэвлэн гаргадаг болж. Саяхан 3D хэвлэгч принтерээр дэлхийн хамгийн анхны цахилгаан мотоциклын бүхэлд нь хэвлэн гарган авч танилцуулсан байна. Ирээдүй цагийн тээврийн хэрэгслийн шийдлийг харуулсан энэ мотоциклоо “Nera” гэж нэрлэжээ.

NOWlab” гэх лабораторийн мэргэжилтнүүд дэлхийн анхны хэвлэгдсэн мотоциклийг бүтээсэн юм. Ингэхдээ цахилгаан хөдөлгүүртэй мотоциклийн их биеийн эд ангийг үндсэн 15 хэсэгт хуваан тус бүрд нь хэвлэн гаргаж авсан байна. Цахилгаан хөдөлгүүр, гэрэлтүүлэгч болон тэжээл хуримтлуулагч батарейнаас бусад бүгдийг нь хэвлэсэн юм. Компьютер графикийн аргаар ерөнхий хэлбэр загварыг нь зохион гаргасан тул энэ тал дээр илүү том шинэ боломж гарч ирж байгаа давуу талтай. “Nera” мотоциклийн дизайны ерөнхий гүйцэтгэгчээр NOWlab лабораторийн мэргэжилтэн Марко МатиоКристофор, МаксимилианСедлак гэх эрхмүүд ажиллажээ. Мотоциклийн урт нь 190 см, өргөн нь 55 см бол өндөр нь 90 см хэмжээтэй юм байна. Үүнийг 3D хэвлэгч технологийн Bigrep компанийн ProHT, ProFLEX, PETH, PLA гэх технологийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бүтээсэн.

Энэхүү шинэ үеийн гайхалтай мотоциклд амортизатор гэдэг зүйл байхгүй. Оронд нь дугуй болон их биеийг холбогч тусгай элементийг ашигласан. Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү шинэчлэлийн ач холбогдлын хувьд эргэлзээтэй хэвээр байна. “Нера” бол зөвхөн загвар зохион бүтээгчийн концепц загвар учраас үзүүлэлт, дамжуулалт, хурд болон бусад онцлог шинж тэмдгүүдийн тухай ямар ч мэдээлэл тодорхойгүй юм байна.

Хуваалцах