3x3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн төлөөх тэмцээн өнөөдөр эхэлнэ
Япон улсын Үцүномияа хотноо өнөөдөр эхлэх “Парис 2024” олимпын эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн ээлжит тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөнө.
Мэдээллийн алба

Япон улсын Үцүномияа хотноо өнөөдөр эхлэх “Парис 2024” олимпын эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн ээлжит тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөнө.
Тэмцээнд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны чансаагаар эхний наймд бичигдсэн багууд, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2-8 дугаар байр эзэлсэн багууд оролцох бөгөөд эрэгтэй 8, эмэгтэй 8 баг олимпын эрхийн төлөө ур чадвараа сорих юм.
ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГУУД:
Эрэгтэй: Монгол, Египет, Пуэрто Рико, Латви, Литва, Япон, Франц, Бразил
Эмэгтэй: Кени, Бразил, Австрали, Нидерланд, Япон, Герман, Канад, Австри
Манай баг хэсгийн шатанд Франц, Япон, Египетийн багтай өрсөлдөх бөгөөд эхний тоглолтоо өнөөдөр 18:45 цагт Японы эсрэг тоглох хуваарьтай байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
ХЭСГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:
Тавдугаар сарын 3-ны өдрийн 18:45 цагт
Монгол & Япон
Тавдугаар сарын 04-ний өдрийн 15:40 цагт
Монгол & Франц
Тавдугаар сарын 04-ний өдрийн 19:10 цагт
Монгол & Египет


















