Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

4-8 дугаар багийн нийтийн орон сууцны засварт улсын төсвөөс 600 орчим сая төгрөг зарцуулжээ

2019 онд Дархан сумын 4-8 дугаар багийн нийтийн орон сууцуудын дээвэр, пасад, инженерийн шугам сүлжээний засвар, гэрэлтүүлэгт улсын төсвөөс 600 орчим сая төгрөг зарцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
4-8 дугаар багийн нийтийн орон сууцны засварт улсын төсвөөс 600 орчим сая төгрөг зарцуулжээ
4-8 дугаар багийн нийтийн орон сууцны засварт улсын төсвөөс 600 орчим сая төгрөг зарцуулжээ. Зураг: МҮОНРТ

2019 онд Дархан сумын 4-8 дугаар багийн нийтийн орон сууцуудын дээвэр, пасад, инженерийн шугам сүлжээний засвар, гэрэлтүүлэгт улсын төсвөөс 600 орчим сая төгрөг зарцуулж байна.

Энэ хүрээнд 8 байрны дээврийн засвар, 12 байрны гэрэлтүүлэг, 5 байрны инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэн байна. Уг ажлын гүйцэтгэлтэй УИХ-ын гишүүн Б.Баттөмөр энэ сарын 1-2-ны өдрүүдэд тойрогтоо ажиллахдаа холбогдох албаныхны хамтаар танилцлаа. Ирэх оны төсөвт энэ төрлийн засварт 1 тэрбум гаруй төгрөгийг тусгахаар төлөвлөжээ.

Мөн Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дархан-Уул аймагт 1246 ширхэг гэрэлтүүлгийг нийлүүлнэ. Энэ хүрээнд Дархан сумын 4-8 дугаар багийн гэр хороололтой хэсэгт нийт 140 гаруй гэрэлтүүлгийг тавих юм. Тус гэрэлтүүлгийг хяналтын камертай хамт цогцоор нь байрлуулахаар төлөвлөсөн талаар холбогдох албаныхан хэлж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Хуваалцах