Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

4, 9 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа дуусах дөхөж байна

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
4, 9 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа дуусах дөхөж байна
4, 9 тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа дуусах дөхөж байна. Зураг: МҮОНРТ

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хамруулж байхаар шийдвэрлэсэн.

Энэ журмын дагуу дөрөвдүгээрр сард 4, 9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та хуулийн хугацаандаа амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг анхаарна уу.

Хуваалцах